Сэтгэл гэзэгдсэн Чэндү
2023-07-13 19:34:22
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 28-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чэндү хотод Дэлхийн Оюутны спортын 31 дэх удаагийн наадам буюу Зуны 31 дэх удаагийн Универсиад наадам нээлтээ хийнэ. Сүүлийн жилүүдэд Чэндү хот нь идээ ундааны өвөрмөц соёл, аялал жуулчлалын нөөц, технологийн шинэчлэл, хот байгуулалт зэргээрээ дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татах болсон. Өдгөө энэхүү Инфлюенсер буюу интернэтийн алдартнуудын зорьж очдог хот нь мянган жилийн түүх соёлоо орчин үеийн бүтээн байгуулалттай төгс хослуулж, даян дэлхийн хүн зоныг хүндэтгэн урьж байна.