Клод Моне, Ван Гог нарын бүтээлүүд Бээжинд
2023-07-20 10:13:46
Share
Share this with Close
youtube WeChat

"Клод Моне, Ван Гог ба модернизмын мастерууд-Италийн үндэсний орчин үеийн урлагийн музейн үнэт бүтээл" сэдэвт үзэсгэлэн энэ сарын 17-нд Бээжингийн “798” галерейд нээлтээ хийв.


Клод Монегийн бүтээл - “Ягаан сараана”

Үзэсгэлэнд Клод Моне, Винсент Ван Гог, Амедео Модильяни, Жоан Миро нарын дэлхийд алдартай 36 мастерийн 47 эх бүтээлийг толилуулсан нь ихээхэн үнэ цэнэтэй юм. Эдгээр бүтээлүүд 1860-1970-аад оны хооронд зурагджээ. Үзэсгэлэнд тавигдсан бүх бүтээл нь Ром хотод байрладаг Италийн Үндэсний орчин үеийн урлагийн музейн цуглуулга дахь хөмрөгөөс ирсэн байна.


Ван Гогийн бүтээл- "Арлезианка (Мадам Жинугийн хөрөг)"

"Усан сараана" цуврал нь Клод Монег төлөөлөх хамгийн сод туурвилууд юм. Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн "Ягаан сараана" нь Монегийн "Усан сараана" цувралын нэлээд эрт үеийн бүтээл бөгөөд 1897-1899 оны хооронд зурагджээ.


Жоржо де Кирикогийн бүтээл- “Хетор, Андромаха хоёр”

Мөн тус үзэсгэлэнгээс Ван Гогийн 1889-1890 оны хооронд зурсан "Арлезианка (Мадам Жинугийн хөрөг)" бүтээлийг үзэх боломжтой.

Мөн дадаизм ба сюрреализмын төлөөлөгч Марсель Дюшампийн "Малгайны тавиур" бүтээл ч энд тавигджээ.


Жоан Мирогийн бүтээл

Үзэсгэлэнгийн хүрээнд "Орчин үеийн урлагийн 100 жилийн танилцуулга” хэмээх эвентийг мөн зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн 10-р сарын 22 хүртэл Бээжинд гарах юм.

Сурвалжлагч: Уртнасан


 Жакомо Баллагийн бүтээл- “Яагаан ороолт”


Марсель Дюшампийн бүтээл - “Малгайны тавиур"


Урлагийн бүтээлээр сэдэвлэсэн бэлэг дурсгалын зүйлс


Жакомо Баллагийн бүтээл- “Гадаа зурсан хөрөг” 


Николай Дюлгеровын бүтээл


Үзэгчид урлагийн бүтээлүүдтэй танилцаж байгаа нь