Азийн спортын наадмын ложистик төв
2023-07-23 16:57:39
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн спортын 19-р наадмыг есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд Хятадын зүүн өмнөд нутгийн Жэжян мужийн төв Ханжөү болон Нинбө зэрэг таван хотын салбар газарт зохион байгуулах гэж байна. Спортын наадам дөхөж буй одоо цаг улс орнуудын эд зүйлс Ханжөү хотноо хүрч ирсээр байгаа тул ложистикийн систем нь Азийн спортын наадмын тэмцээнийг баталгаажуулах холбоос болж байна. Ханжөүгийн Азийн спортын наадамын Ложистикийн төв нь яг тэр зүрх нь мөн бөгөөд хадгалах, хуваарилах, хүргэх, гаалиар нэвтрэх тусламж үзүүлэх зэрэг ложистикийн үйлчилгээний баталгаа хангаж байдаг.

Тус төвийн барилга байгуулалт 72 мянган квадрат метрийг давсан бөгөөд тэмцээний үед 100 мянган тонн ачаа барааг нэвтрүүлэх хүчин чадалтай. Оргил үед өдөрт 1000 тонн ачаа бараа илгээмжийг хүргэж өгөх бүрэн боломжтой юм. Тухайн үед зохион байгуулагч зургаан хотын  45 улс орон бүс нутгийн төлөөлөгчид, 56 спортын ордон, 100 шахам сургалт дасгалын газар, зочид буудал, 10 мянга гаруй тамирчин, холбогдох ажилтнуудын 100 мянга гаруй тонн ачаа илгээмжийг энэ ложистикийн сүлжээ холбон харилцан нэвтрүүлэх болно.