Спортын талбай заалын хэвийн үйл ажиллагааг баталгаажуулна
2023-07-23 16:37:34
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн оюутнуудын спортын зуны 31 дэх наадам долдугаар сарын 28-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чэнду хотноо нээлтээ хийнэ.

Чэндугийн Дунаньху спортын парк бол энэ удаагийн оюутнуудын спортын наадмын гол ордон талбайн газар бөгөөд нээлтийн ёслол энд болно. Энэ парк нь төв цэнгэлдэх хүрээлэн, олон чадавхтай спортын ордон, усан спортын ордон, агаарын теннис, теннис, ширээий теннис зэрэг төрлийн ордон талбайгаар бүрджээ.

Талбай заалын хэвийн үйл ажиллагаа, наадам тэмцээн урагштай зохион байгуулагдахыг баталгаажуулахын тулд оюутнуудын спортын наадмын төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулсан бүтээн байгуулагчид эдүгээ наадам тэмцээнийг баталгаажуулах 1500 хүний бүрэлдэхүүнтэй баг болж, талбай заалын хэвийн ажиллагааг хангах, үйл ажиллагааны төлөвлөлт, цахилгаан механикийн ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг ажлыг тусгайлан хариуцаж байна.



\Уртнасан\