Долдугаар сарын 22-нд Ханжөүгийн Азийн спортын наадмыг зохион байгуулах
хорооноос сэтгүүлчийн мэдээлснээр, наадмын тэмцээний бүртгэл дууссан бөгөөд
Азийн олимпын зөвлөлийн 45 улс орон бүс нутгийн Олимпын хороо бүгд оролцохоор
бүртгүүлж, тамирчдын тоо 12500 гаруйд хүрсэн нь түүхэн дэх хамгийн олон үзүүлэлт
боллоо.
БНХАУ, Таиланд, Япон, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын Хонконг зэргийн зургаан багийн бүртгүүлсэн тамирчдын тоо 600-гаас давжээ. Хамгийн их бүртгэгдсэн төрөл бол хөнгөн атлетик бөгөөд нийт 43 тамирчдын баг бүртгүүлсэн байна. Бокс, сэлэлт, буудлага, хүндийн өргөлт зэрэг 11 төрөлд 30 гаруй баг бүртгүүлжээ. Хөлбөмбөгийн тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн тамирчдын тоо дан төслийн хувьд хамгаас илүү байлаа. Хөнгөн атлетик, сэлэлт зэрэг 11 төрөлд 300 гаруй тамирчин бүртгүүлжээ.