Сансрын нисгэгчид хичээл заав
2023-07-23 15:42:43
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 22-нд Хятадын Шинжлэх ухаан технологийн ордон Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн төслийн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албатай хамтран зохион байгуулсан “Сэтгэл нэгдэн шинэ эринд мэрийн урагшилж, шинжлэх ухаан технологиор мөрөөдлөө жигүүрлье-Шинжлэх ухаан технологийн ордон дахь үзэл санаа, улс төрийн хичээл” эвент Бээжинд явагдаж, Бээжин хотын дунд бага сургуулийн хүүхэд, шинжлэх ухаан технологийн ажилтнаас нийт 400 гаруй төлөөлөл оролцов.

Сансрын нисгэгч Ян Ливэй, Е Гуанфу нар өсвөр үеийнхэнд хичээл зааж, сансрын нислэгийн тухай гайхалтай түүхээс хуваалцан, нисгэгчтэй сансрын нислэгийн зориг санаа, шинжлэх ухааны эрдэмтдийн зориг санааг өсвөр залуучууд цаашид хөгжүүлэхэд урам зориг нэмсэн нь арга хэмжээний онцлох зүйл байлаа. Сансрын нисгэгч  Е Гуанфу өсвөр залуучуудыг дагуулан ахин “Сансрын хичээл” зааж, сансар ба газар дахь ялгаа зөрөөг туршилтаар харуулж, сансраас хичээл заасан сэтгэгдлээсээ хуваалцаж, ахуй талбайн сурагчидтай ярилцсан байна.


\Уртнасан\