Лхас хотыг тойрох дугуйн тэмцээн эхэллээ
2023-07-24 09:26:11
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 7-р сарын 23-ны өглөө 9 цагт авто замын унадаг дугуйн эрэгтэй баг гараанаас хөдөлснөөр, 2023 оны Лхасыг тойрсон дугуйн тэмцээн эхэллээ.

Энэ удаад авто замын унадаг дугуйн эрэгтэй, уулын замын дугуйн эрэгтэй, уулын замын дугуйн эмэгтэйчүүдийн баг гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Дугуйчид Лхас хотын Люй У Вань Да талбайгаас гарч 72.3 километр уралдаад, Будалан ордны өмнө ирж тэмцээнээ өндөрлүүлэх юм.

Лхас хотын дарга Ван Чян хэлэхдээ, 2023 оны Лхас хотыг тойрох тус тэмцээн нь Лхасыг унадаг дугуйн хот болгож, өндөрлөг газрын онцлогийг харуулсан спортын брэнд бий болгож, соёл, аялал жуулчлал, спортын цогц хөгжлийг ахиулах зорилготой. Цаашид "төрийн удирдлага, аж ахуйн нэгжийн оролцоо, зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа"-ны үндсэн дээр уралдааны чанарыг  сайжруулж, цар хүрээг өргөжүүлнэ. Түүнчлэн арга хэмжээг брэнд болгох, мэргэшүүлэх, зах зээлд таниулах үйл явцыг дэмжиж, аялал жуулчлалын салбарын хурдтай хөгжил, соёлын бүтээн байгуулалтыг эрчимтэй хөгжүүлж, дэлхийн аялал жуулчлалын хөгжилд шинэ хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна гэв.