Чэнду хотод болох Зуны 31 дэх удаагийн Универсиад наадмын бэлтгэл ажлын нэг чухал төсөл Чэндугийн Универсиадын музей өчигдөр (24-нд) албан ёсоор нээлтээ хийлээ. Уралдаан тэмцээний музей байгуулах нь олон улсын спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулах нийтлэг жишиг бөгөөд олон нийтэд сурталчлахын зэрэгцээ нэн олон хүнийг спорт, амьдралд дурлахад түлхэц болдог байна.
Шинэ музейн тайлбарлагч Жан Хэн Юань, манай музейн Универсиадын хамгийн хуучин дурсгал бол 1959 онд Италийн Турин хотод болсон Универсиад наадмын видео бичлэг болон зургаан хар цагаан фото юм гэв.
Анхны Универсиад наадмыг 1959 онд зохиосноос хойш Ази, Европ, Хойд Америкийн 20 гаруй улс, бүс нутагт болсон Универсиад наадмын түүхийг Чэндугийн музейд тэмдэглэн үлдээжээ. Энэ нь Универсиад наадмын үзэл санааг бүрэн тайлбарлаж, тус наадмын соёлыг системтэй сурталчлах чухал санаачилга бөгөөд Чэндугийн Универсиадын наадмаас дэлхий дахинд зориулж буй ховор нандин бэлэг юм.