Универсиадын нээлт маргааш
2023-07-27 15:12:54
Share
Share this with Close
youtube WeChat


Зуны 31 дэх удаагийн дэлхийн оюутны спортын Универсиад наадам маргааш өглөө 8 цагт Чэндү хотын Дүн-ань нуурын спортын цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийнэ.  

Тус наадам  8 сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд 18 үндсэн төрөл, 269 жижиг тэмцээн зохион байгуулах юм. Энэ үеэр Олон улсын оюутны спортын холбоо /FISU/-ны эрдэм шинжилгээний хурал, соёлын солилцооны олон арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн улс орон, бүс нутгийн их дээд сургууль болон Хятадын их дээд сургуулийн оюутан тамирчид хоорондын солилцоог нэмэгдүүлэх юм.