Миний таньдаг Ши Жиньпин-12
2023-07-31 16:45:23
Share
Share this with Close
youtube WeChat

Дэвид Эванс бол Их Британийн иргэн. Тэрбээр Бээжингийн Химийн Технологийн Их Сургуулийн профессор юм. Тэрбээр Ши Жиньпин даргатай хоёр удаа уулзаж байжээ.

Эхний уулзалт Цагаан сарын цайллага дээр болжээ. Профессор Дэвид Эванс  химийн элементийн үелэх систем бүхий зурагтай зангиатай байв. Түүнийг Ши Жиньпин хараад,“Таныг ямар ажил эрхэлдэгийг тааж мэдлээ. Бид хоёр ижил мэргэжилтэй юм байна. Би бас химийн технологийн мэргэжил сурсан хүн” гэж ярьжээ.

Удаад нь шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийсэн уулзалт дээр таарчээ. Ши Жиньпин дарга Дэвид Эвансыг синхрон орчуулгын төхөөрөмж зүүгээгүйг анзаарч, "ажилтнууд түүнд өгөхөө мартсан уу, хүмүүсийн ярьсныг профессор Дэвид Эванс ойлгохгүй болов уу" гэж санаа зовж байв.

“Ши даргад бодож сэтгэх чухал зүйл тун  олон байх нь мэдээж. Гэтэл намайг орчуулгын аппарат зүүгээгүйг  хүртэл анзаарсан байдаг. Ийм жижиг зүйлийг ч анзаарч, сэтгэл зориулж байсанд миний сэтгэл маш их догдолсон.”

Дотоод гадаадын шинжлэх ухааны тухай мэдлэг, шинжлэх ухааны онол, шинжлэх ухааны түүх Ши Жиньпин даргын цээжинд хадаатай явдгийг Дэвид Эванс анзаарчээ.

“Гадаадын орнуудад удирдагч хүн ийм мэдлэг чадвартай байдаг нь ховор. Шинжлэх ухааны логик ба шалтгааныг маш гүнзгий ярьж чаддаг. Энэ байдал нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн” гэж профессор Дэвид Эванс ярилаа.