Үер, ус, бороо сөрөгчид
2023-07-31 16:47:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын өмнөд нутгийн Фужянь мужийн Жиньжян хотоор Доксури хар салхи 7-р сарын 28-нд дайрч, энэ үед төвийн ойролцоох салхины хурд 15 (50 м/с) байжээ. Хар салхины улмаас, Хятадын олон газарт 28-ны өдрөөс хойш ширүүн бороо тасралтгүй орж байна.

Ширүүн бороог хэсэг хүн сөрөн алхаж байв. Тэд бол даруй гал сөнөөгч, цагдаа, дүүрэг хороолол, цэцэрлэгийн ажилчид, хүрээлэн буй орчныг хамгаалагч, ус зайлуулах сувгийн ажилтан, авран туслах ангийнхан байлаа. Тэд цаг хугацаатай уралдан ажиллаж, дүүрсэн усыг түргэн зайлуулах, зам талбайг чөлөөлөх, үйлдвэрлэл, амьдралын эмх журмыг хэвийн болгохоор хичээн зүтгэсээр байна.