Төвөд охин Дулмаа нутагтаа очив
2023-07-31 15:07:55
Share
Share this with Close
youtube WeChat

Орчин үеийн шинэчлэлээр Дулмаагийн төрсөн нутаг, үндэсний зэрэглэлийн ядуу тосгон болох Эдэмамба тосгоныг ядуурлаас бүрэн ангижруулсан юм. Энд авто зам тавьж, үзэмжит бүс байгуулснаар жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй болжээ. Төрсөн нутгаасаа хол хөлсний ажил хийж яваа залуус нутагтаа буцаж ирж ажиллах болов. Тэдний нэг Дулмаа мөн төрөлх тосгоныхоо уулын бэлд жижиг дэлгүүр ажиллуулжээ.

Энэ бичлэгт Дулмаа дэлгүүрээ танилцуулж байна. Дэлгүүртээ Ганзи нутгийн онцлог бүтээгдэхүүн сарлагийн борц, уулын зэрлэг жимс, тосгоны иргэдийн сүү цагаан идээг борлуулна. Дулмаа нутгийн бүтээгдэхүүнээ ингэж жуулчдад зараад зогсохгүй бусад хот руу захиалагчдад буухиа шуудангаар явуулдаг. Тэрбээр хэлэхдээ, зам тавьж тээвэр хөгжсөнөөр байгалийн үзэмжит нутаг минь тосгоны иргэдийн хүчээр ядуурлаас ангижирч, өөрчлөгдөж, орчин үед шилжиж орсон гэв.