Универсиад наадмын үеэр Чэндү хот хоолны соёлоо танилцуулж байна
2023-08-02 21:35:59
Share
Share this with Close
youtube WeChat

 

7-р сарын 28-нд Чэндү хотод Универсиадын 31-р их наадам ёслол төгөлдөр эхэлж, спортын олон тэмцээнүүд ид өрнөж байна. Тэмцээний завсарт дэлхийн улс орон, бүс нутгийн тамирчид Универсиадын тосгонд амтат хоол амталж, Чэндү хотын хоолны соёлтой хажуунаас нь танилцаж байна.

 

Чэндү хотыг "Амтат хоолны хот" гэж нэрлэдэг. Орон нутгийн хоол нь гадаадын жуулчдын анхаарлыг татсаар ирсэн бөгөөд олон хүнсний брэндүүд хилийн чанадад танигдаж эхэлж байна. Эх сурвалжаас үзвэл, Чэндү хотын 100 гаруй нийтийн хоолны компани АНУ, Франц, Португал, Сингапур, Япон, Малайз болон бусад улс орнон, бүс нутагт сүлжээ дэлгүүрээ нээсэн байна.

Чэндү хот Универсиад наадмын алтан боломжийг ашиглан, гадаад, дотоодод хоол хүнс, соёлын солилцоог бэхжүүлж, Чэнду хотын "хоолны хүнсний хот" гэсэн нэр хүндийг улам нэмэгдүүлж байна.