Цагт 350 км хурдлах боломжтой зохион бүтээсэн Хятадын анхны хурдны төмөр зам 15 нас хүрлээ. Бээжин-Тяньжинь чиглэлийн хот хоорондын төмөр зам 2008 оны 8 дугаар сарын 1-нд ашиглалтад орсноос хойш давхардсан тоогоор 340 сая зорчигч аялжээ. 15 жилийн хугацаанд Хятад улсын хурдны төмөр зам шинийг бүтээж, ашиглаж байгаа замын уртаараа дэлхийд тэргүүлж байна.
\Уртнасан\