Үерийн эрсдэлийг усан сан бууруулж байна
2023-08-03 10:48:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үерээс сэргийлж, гантай тэмцэх үндэсний ерөнхий командлалын төвөөс Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шаньши, Хэнань мужид хэрэгжүүлж буй үерээс сэргийлэх хоёрдугаар зэрэглэлийн яаралтай тусламжийн арга хэмжээг хэвээр хадгалж байна. Тэнгис, гол мөрний сав газрын  үерийн ус доод урсгал руу бууж, үерийн усыг тосон хадгалах бүс, салаалж урсгах голын суваг, үер тогтоох усан сангуудыг ашиглаж байна.

Гол мөрний сав газрын үерийн усыг хадгалж, хуримтлуулахад усан сангууд нэн тустай. Энэ удаагийн их хэмжээний үерээс сэргийлэхэд Ус ашиглалтын яам шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулалт хийж, усан санг ашиглан үерийн оргил үеийг үр дүнтэй сааруулж, тэнгис, гол мөрний сав газрын том, дунд оврын 155 усан санг үерээс сэргийлэхэд ашиглажээ. Үүнд аадар бороо их орсон Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутагт том, дунд оврын 79 усан санг ашиглаж, 2.4 тэрбум шоо метр үерийн усыг хадгалж, доод урсгалын үерийн дарамтыг багасгасан байна.


\Уртнасан\