Универсиад наадмаас үлдэж буй өв
2023-08-07 15:42:13
Share
Share this with Close
youtube WeChat

Маргааш Чэнду хотод зуны 31 дэх Универсиад наадам өндөрлөнө. Чэндугийн иргэд бие бялдраа чийрэгжүүлж, үүгээрээ алдаршиж, дэлхийн залуусын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж,  олон улсын чанартай тэмцээн уралдааныг олон удаа зохион байгуулсан байдаг. Харин 31 дэх Универсиад наадам бол спорт, боловсрол хийгээд хотын хөгжлийг нэгтгэн уялдуулсан өвийг Хятад болон дэлхийн дахинаа үлдээж байна.

Универсиадын цэнгэлдэх хүрээлэн бол спортын тод өв юм. Тус наадам 49 спортын ордонд боллоо. Үүний 36 ордонг өөрчлөн засч байгуулжээ. Өөрчлөн шинэчилсэн ордны дийлэнх нь их, дээд сургууль, коллежийнх бөгөөд наадмын дараа эдгээрийг оюутны спортын хөгжилд ашиглах юм. Шинэ 13 ордонг хотын хөгжил төлөвлөлттэй уялдуулж хослуулснаар, бүгд ногоон байгууламжийн хоёр одтой зэрэглэлд хүрчээ. Эдгээр ордны гаднах зураг төсөл, дотоод засал чимэглэл нь Сычуаны соёлыг  шингээж, олонх барилга нь хотын өвөрмөц үзэмжтэй газар болжээ. Эдгээр ордныг цаашид Чэнду хотын спортын салбар болон иргэдийн хэрэгцээнд ашиглах юм. Чэнду хотынхон спортын эдгээр ордныг аль болох олонд нээлттэй байлгаж,  уралдаан тэмцээн хийж, бараг 5 сая 90 мянган хүнд үйлчилсэн байна.

Чэндугийн их сургуулиудад барьсан Универсиадын тосгон бол боловсролын салбарын өв болох юм. Тэмцээний дараа тосгоныг бүрэн ашиглах зорилгоор Чэндугийн их сургуульд  хүлээлгэж өгөх юм. Чэндугийн их сургууль боловролын зориулалтаар ашиглахын зэрэгцээ дэлхийн их сургуулиудын оюутнуудтай харилцаа солилцоо өрнүүлж, уялдан нэгдэх индэр болгох юм байна.

Хотын хөгжил төлөвлөлтийн ажлыг сайжруулах нь хотын бодитой, биет өв болж үлдэнэ. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Чэнду хотын зүүн баруун тэнхлэг шугам, Универсиадын тосгоноос тэмцээн болох гол ордон хүрэх зам суваг зэрэг дэд бүтцийн байгууламж, шинэчлэлийн 13 төслийг дуусгаж, хотын замын хөдөлгөөний хурдац, хүртээмжийг  сайжруулжээ. Эдгээр бүтээн байгуулалт нь наадмын үеэр автомашин, нийтийн тээврийг түргэн шуурхай зорчуулаад  зогсохгүй хотын иргэдэд илүү ая тухтай зорчих сонголт хийх боломж бүрдүүлсэн байна.

Тэмцээн зохион байгуулж нэрд гарсан хот болж, спортын салбарын чансаатай хөгжлийг идэвхжүүлэх нь урт хугацааны үр өгөөжтэй өв  болох юм. Өнгөрсөн гурван жилд Чэнду хот спортын салбарын 115 том төсөлд гарын үсэг зурж,  87 тэрбум юанийн гэрээ байгуулсан. Чэнду хот спортын тэмцээн зохион байгуулах туршлагатай хотыг байгуулах явдалд хүчин чармайлт гаргаж, 2025 оны дэлхийн спортын наадам (2025 World Games) болон олон улсын  өөр тэмцээн, арга хэмжээг зохион байгуулахаар санал өгч оролцов.