БНХАУ-ын Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны Карамай хотын дагуул хот Урх бол кино теоевизийн урлагийн чухал хот юм. Урх хотын нутагт буюу ээрэм цагаан талд байх шороон хэрэм бүхий цайз балгас, бусад байгууламжуудтай киноны хотхонд "Хэвтээ бар, далд луу", "Чинь гүрний туульс" зэрэг түүхэн сэдэвт олон кино, телевизийн жүжгийн зургийг авсан байдаг.
Эртний хотын шүдэт хэрмийг дуурайлган барьсан барилга байгууламжийг өргөн уудам газар нутаг дээр сүндэрлүүлэн босгосон уг хотхонд зэр зэвсэг, хуяг дуулга, хана эвдлэгч оньсон харвуур, алсыг харагч цамхаг зэргийг харахад эрт цагт очсон мэт сэтгэгдэл төрнө.