Универсиадын торгон агшнууд
2023-08-08 16:15:26
Share
Share this with Close
youtube WeChat

Зуны 31 дэх Универсиад наадам өнөөдөр, 8-нд Сычуань мужийн Чэнду хотод өндөрлөнө. Универсиад наадамд 113 улсын 6500 тамирчин оролцов. Спортын их наадамд наадамд залуу насны ид хавыг гайхуулж, сая сая үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээжээ.

△ Долдугаар сарын 28-нд  Универсиад наадмын галт бамбарыг асаав.

△ 8-р сарын 2-ны орой.  Чэндугийн тэнгэрт төгрөг гэрэлт саран мандав.  Универсиад наадмын спортын цэцэрлэгт хүрээлэнгийн бамбарт цамхагийн дээр ургасан сар үзэсгэлэнтэй байлаа.

△ 7-р сарын 29-нд Чэндугийн Универсиад наадмын анхны алтан медальтан төрөв. Хятадын тамирчин Цао Мао Юань тулааны урлагийн эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлэв.

△ Байт харваа. Торгон агшин

△ Хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчид. Тулгууртай харайлтад өндөр дээгүүр давлаа.

△ Эрэгтэй, эмэгтэйн 4х100 метрийн холимог буухиа сэлэлтийн төрөлд Хятадын баг дээд амжилт эвдэж аварга болов

△ Эрэгтэйчүүдийн 400 метрийн хөнгөн атлетикийн аваргын төлөө Португалийн тамирчин Агостиньо Коэльо Жоао Рикардо 44.79 секундын амжилт үзүүлж алтан медаль хүртсэн төдийгүй Универсиадын рекордыг эвджээ

△ Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100 метрийн саадтай гүйлт. Аваргын төлөө гараа

△ Эмэгтэй таеквондочдын  73 кг дээш жингийн финалд Хятадын тамирчин Сюй Лэй (улаан хувцастай) Ираны тамирчинг ялж алтан медаль хүртлээ

△ Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн аваргын тоглолтод Чехүүд (цэнхэр цамцтай) Бразилийг 69:67- харьцаатай хожиж аваргаллаа

△ Гимнастикийн эмэгтэй багийн аваргын тэмцээнд Хятадын баг түрүүлэв

△ Чэндугийн Универсиадын хотхоны интерактив туршлагын төв. Гадаадын тамирчид цаасан шувуу сонирхов