Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн 31 дэх удаагийн
Универсиад наадмын хаалтын ёслол 8-ны үдэш Чэндүд сүр жавхлантай өндөрлөлөө.
Хаалтын ёслолд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Ичинь оролцов.
Наадмын 12 хоногт дэлхийн 113 улс, бүс нутгийн 6500 тамирчин эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн шинэ хуудсыг залуу насны гал цогоор сийлэн үлдээжээ. Универсиад наадмыг Хятад улс энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм сайхан болгон зохион байгууллаа гэж олон улсын хамтын нийгэмлэг талархал хүргэсэн юм.
Энэ их наадмаас Хятадын баг 178 медаль хүртэв. Үүний 103 медалийн өнгө алтан шар байлаа. Медалийн тоо, медалийн чанараар тэргүүлжээ.
FISU-ийн холбооны даргын
үүрэг гүйцэтгэгч Ренаулд Ед илтгэл тавьж, Чэндүгийн Универсиад наадмын зохион
байгуулалтыг өндрөөр үнэлэв. Мөн Герман улсын Дотоод хэрэг, газрын нөөцийн яамны
Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оздемир үг хэлж, Чэндүгийн Универсиад
наадам амжилттай болсонд баяр хүргээд, дараачийн Универсиад наадамд дэлхий
нийтийг урилаа.