Цөлд бичигдсэн гайхамшиг
2023-08-10 10:09:31
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн сүүний салбарын чуулганы өмнөхөн, сарын эхний 2-4-ны өдрүүдэд Мэнниү групп ӨМӨЗО-ны Баяннуур хотод "Цөлийн органик сүүний эх үүсвэртэй танилцая" арга хэмжээ зохиож, дотоод гадаадын 100 гаруй сэтгүүлч цөлд байгуулсан гайхамшгийг очиж үзэв.

Экологи бол Өвөр Монголын онцгой давуу тал, ногоон өнгө бол Өвөр Монголын тод дэвсгэр өнгө юм. Өөртөө засах орны баруун хэсэгт орших Улаан Бүхэ цөл 10 мянга орчим хавтгай дөрвөлжин километр талбайтай эзгүй элс юм. Мэнниү групп өөрийн охин компани Шэнмүтэй хамтран 2009 оноос 14 жил тасралтгүй зүтгэж, Хятадын найман томоохон цөлийн нэг болох Улаан Бүхэ цөлд олон гайхамшгийг бий болгосон байдаг. Тэд 15 жилийн хугацаанд энд 97 сая мод тарьж, 200 гаруй хавтгай дөрвөлжин км цөлийг ногооруулж, 23 ферм байгуулж, 110 мянган саалийн үнээ өсгөн үржүүлж, жилд 600 мянган тонн сүү гарган авч байна.

Ийнхүү дэлхийн хамгийн том органик түүхий сүүний үйлдвэрлэлийн бааз байгуулж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах, дэлхийн жишигт нийцсэн үлгэр жишээг бий болгожээ.