Синьхуа агентлагийн мэдээ: Азийн шатрын холбоо
зохион байгуулсан 21 дэх удаагийн Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн
Тайландын Бангкок хотноо өчигдөр өндөрлөж, Хятадын баг гурван төрлөөр тэмцээний
бүх алтан медалийн эзэн боллоо.
Энэ сарын 5-нд эхэлсэн тэмцээн өсвөрийн
ганцаарчилсан, эмэгтэйн ганцаарчилсан, эрэгтэй багийн гэсэн гурван төрлөөр, 17
улсын 81 тамирчин оролцжээ. Хятадын баг гурван төрөлд гурвууланд нь алтан медаль
хүртэж, эмэгтэйн ганцаарчилсан төрөлд Ү Кэшинь, өсвөрийн ганцаарчилсан төрөлд
Мэн Фаньрүй тус тус түрүүлэв.
Тайландад суугаа Хятадын элчин зөвлөх Чан Юймэн
хэлэхдээ, Азийн аварга шалгаруулах тэмцээн нь шатрын соёлыг өвлөх, сурталчлах,
бүтээлчээр хөгжүүлэхэд ихээхэн тус болж, шатрын олон улсын хөгжлийг ахиулахад
чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.