Хятадын хотууд өөрсийнхөө бэлгэ тэмдэг болсон цэцгийг аль хэдийнэ сонгон батламжилжээ. Хотын бэлгэдэлт цэцэг нь тухайн хотын нэр төр, соёлын онцлог илэрхийлэл болдог. Хятад улсын олон хот бүгд тухайн газрынхаа бэлгэдэл болсон цэцэгтэй. Мэдээллийн энэ цувралаар Хятад улсын гол гол хотуудын бахархалт цэцэгсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ удаад Шааньши мужийн төв Ши Ань хотын бэлгэдэлт цэцэг болох анарын тухай танилцуулж байна.
Анарын цэцгийн цоморлиг нь улаан эсвэл цайвар шар. Жил бүрийн 5-7-р сард цэцэглэдэг. Хятад улсын Шааньши, Жянсу, Шиньжян зэрэг олон газар нутагт анарын мод элбэг ургадаг ч Шааньши мужийн төв Ши Ань хот энэхүү модны цэцгийг бэлгэдлээ болгожээ. Анарын мод нь нарны гэрэл, дулаан уур амьсгалд дуртай, шимтэй, чийг сайтай хужирлаг хөрсөнд тохиромжтой, ганд тэсвэртэй. Анарыг ихэвчлэн тариалах, огтлох, залгах замаар үржүүлдэг. Анарын цэцэг нь хүмүүст урам зориг, хязгааргүй мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд өлзий дэмбэрэл, эд баялагийг илтгэдэг. Анарын цэцэг нь гүн улаан, үзэсгэлэнтэй, жимслэх үедээ үнэхээр сэтгэл татам байдаг.
(Редактор: Уртнасан, Фото зургийн эх сурвалж: vcg сайт)