Хотын бэлгэдэлт цэцэг нь тухайн хотын нэр төр, соёлын онцлог илэрхийлэл болдог. Хятад улсын олон хот бүгд тухайн газрынхаа бэлгэдэл болсон цэцэгтэй. Энэ удаад Хятадын өмнөд нутгийн Гуандүн мужийн Шэньжэнь хотын бэлгэдэлт цэцэг Гуравч хэмээх цэцгийн тухай танилцуулж байна.
Гуравч цэцэг (Bougainvillea spp.)нь модлог ургамлаас цэцэглэдэг. Үүнийг бас Бүсэт хошуут туулай гэж нэрлэдэг. Шэньжэнь хотынхон энэ цэцгийг хотынхоо бэлгэдэл болгожээ. Цэцэг нь ихэвчлэн гурван дэлбээтэй, дэлбээ бүр нь гурвалжин хэлбэртэй. Гуравч цэцэг нь 18-30 хэмийн дулаан орчинд ургах бөгөөд 15 хэмээс дээших хэмийн тогтвортой дулаанд цэцэглэдэг. Чийгэнд дуртай ч хэт усалгаанаас айдаг. Халалт, ган гачигт тэсвэртэй, хөлдөхгүй. Үзэсгэлэнтэй гуравч цэцэг өмнөд бүсийн халуун дулаан нутгаар элбэг. Харин умард нутагт бол вааранд, дулаан орчинд ургуулж болдог. Зуны улирал гуравч цэцгийн дэлгэрэлтийн үе юм.
(Редактор: Уртнасан, Фото зургийн эх сурвалж: vcg сайт)