Гуанжөү хотын цэцэг-Модны хөвөн
2023-08-16 14:30:26
Share
Share this with Close
youtube WeChat

Өмнөд нутгийн Гуандүн мужийн төв Гуанжөү хотын бэлгэдэлт цэцэг нь Модны хөвөн (Bombax ceiba L.) юм. Энэ бол өндөр ургадаг. Хамгийн өндөр нь 25 метр хүрнэ. Бүрэн цэцэглэх үед салаа мөчир нь тод улбар, улаан цэцгүүдээр бүрхэгдэж нүд булаам, гайхамшигтай харагддаг.

Модны хөвөн хавар гурав, дөрөвдүгээр сард цэцэглэнэ. Эхлээд цэцэглэж, дараа нь навчис ургана. Улбар шар, улаан цэцэгс хавар дэлгэрч, зун болоход навчич бүрхэн ногоорч, намар унаж цөөрсөөр, өвөлдөө зөвхөн салаа мөчир үлддэг тул дөрвөн улиралд өөр өнгө, өөр төрхтэй байдаг.

Модны хөвөн зөөлөн уур амьсгалд ургадаг, халуун бүсийн ширэнгэн ойн төрөл юм. Модны үндэс нь гүн, салхинд тэсвэртэй. Гүний шимлэг, хужирлаг хөрсөнд сайн ургадаг. Модны хөвөнгийн цэцэг нь эмийн найрлагад ч бас ордог байна.

(Редактор: Уртнасан, Фото зургийн эх сурвалж: vcg сайт)