Шанхай хотын цэцэг-Цагаан замбага
2023-08-16 08:52:55
Share
Share this with Close
youtube WeChat

Замбага цэцгийн онцгой нэг төрөл Цагаан замбага нь Шанхай хотын бахархалт цэцэг. Замбагын мод өндөр ургадаг бөгөөд салаа мөчир ихтэй, сүүдрэвч мод юм. Цэцэг нь үзэсгэлэнтэй том дэлбээтэй, анхилам үнэртэй. Жил бүрийн хаврын эхээр цэцэглэх ч болцын ид үе нь зуны улирал юм.

Замбага мод Хятад улсын зүүн өмнөд, өмнөд, баруун өмнөд нутгаар элбэг ургадаг. Цагаан замбага нь нарны тусалт сайтай, чийглэг, шимт хөрс бүхий бага зэрэг хужирлаг орчинд сайн ургадаг. Энэ төрлийн мод ногоон бүсэд чимэг болохын зэрэгцээ цэцгийн нахиа нь эмийн найрлагад ордгоороо алдаршжээ. Замбага цэцэг нь чин хайр, эрхэм нандин сэтгэлийн илэрхийлэл юм.

(Редактор: Уртнасан, Фото зургийн эх сурвалж: vcg сайт)