Өөрийн нутагт бүтээн байгуулалт хийх хууль ёсны эрхтэй
2023-08-18 16:55:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Саяхан гадны хэвлэлүүд сансрын зургаас иш татаж, Хятад улс Жүнжянь арал дээр нисэх онгоцны буудал барьж байна гэж мэдээлсэн. Нисэх онгоцны буудал барьж буй талаар ГХЯ ямар тайлбар хэлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд Ван Вэньбинь хариулав. 

Тэрбээр, юуны өмнө холбогдох мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй байна гэдгийг цохон хэлье. Жүнжянь арал бол Хятадын Шиша арлуудын бүрэлдэхүүн, Хятадын нутаг дэвсгэрийн маргашгүй хэсэг юм. Хятад улс өөрийн нутаг дэвсгэрт хийж буй бүтээн байгуулалтын өмнөөс зэмлэл хүлээх ёсгүй бөгөөд энэ тухайд хууль ёсны эрхтэй юм гэжээ.