Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин
хотноо Чулуун агуйн сүм хийдийг хамгаалах
тухай олон улсын анхны форумд оролцож
буй гадаад дотоодын 100 гаруй эрдэмтэн
судлаачид наймдугаар сарын 19-ний өдөр
дэлхийн соёлын өв Дазү чулуун сийлбэртэй
танилцав.
Дазү чулуун сийлбэр нь Чүнчин хотын Дазү дүүрэгт орших чулуун сийлбэрүүдийн ерөнхий нэрийдэл юм. Одоогийн байдлаар нийт 70 гаруй чулуун агуй, 50 мянга гаруй сийлбэртэй. Дазү чулуун сийлбэр нь буддын шашин, Күнзийн сургаал болон бумбын шашныг уялдуулан тусгаж, манай эриний 9-13-р зууны үеийн дэлхийн чулуун агуйн урлагийн дээд түвшнийг харуулсан юм.