Азийн 19 дэх удаагийн спортын наадам Хятадын Жэжян мужийн Ханжөү болон Нинбо, Вэньжөү, Жиньхуа, Шаосин, Хужөү зэрэг хамтран зохион байгуулах хотуудад 9 сарын 23-нд эхэлж, 10 сарын 8-нд өндөрлөнө. Маргааш 8-р сарын 23. Ханжөүгийн Азийн наадам эхлэх хүртэл нэг сар үлдээд байна.
Италийн алдарт аялагч Марко Поло аяллын тэмдэглэлдээ, Хятадын зүүн хэсэгт орших Ханжөү хотыг "Дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй, тансаг тэнгэрийн хот" гэж нэрлэж байжээ. Соёл, түүх ба бодит байдлыг хослуулсан, байгаль, хүмүүнлэгийн үзэмж нь Ханжөү хотын өвөрмөц сэтгэл татам байдлыг бүрдүүлдэг. Дэлхийн соёлын өв болох Шиху нуурын соёл түүх, Их суваг (Ханжөүгийн хэсэг), Лянжугийн эртний хотхон зэрэг нь гадаад дотооддоо алдартай.