Гаднын инфлүүнсэрүүд "Пандагийн нутаг"-аар аялав
2023-08-22 15:27:16
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 21-ний өдөр БНСУ, Вьетнам, ОХУ, Их Британи, Сири, Тайландын нөлөөлөгчид, мөн Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчид Хятадын хулсны баавгай хамгаалах судалгааны төвд зочилж, "Пандагийн өлгий нутаг"-ийн гайхамшигтай танилцав. 

Пандатай танилцсан инфлүүнсэрүүд түүний эгдүүтэй төрх, тайван занд татагдаж, зураг авч, бичлэг хийсээр удаан саатаж, явахаа ч мартсан байна. "Анх удаагаа панда харж байна. Ямар хөөрхөн амьтан юм бэ" гэж Тайландын инфлүүнсэр ярив. "Бага байхдаа харж байлаа. Тэгэхдээ Өмнөд Солонгост панда цөөн хэд л байдаг. Энд ирээд олноор нь харлаа, гоё орчинд амьдардаг юм байна. Амьдарч буй орчин нь тав тухтай таатай харагдаж байна" гэж Солонгосын нөлөөлөгч хэлж байлаа. Энэ төвд 80 гаруй панда бий. Дотор талын жижиг тойрогт очиж пандаг ойроос харж болно. Гадна талын тойргоос арай холоос ажиглаж бас болно. Панда өсгөж үржүүлдэг энэ төвд панда цэцэрлэг, "Сайн уу панда" бэлэг дурсгалын дэлгүүр бас бий.