Үжи уул, таван хуруутай төстэй болохоор ингэж нэрлэжээ. Хятадын өмнөд хэсэгт орших Хайнань мужийн бэлгэдэл юм. Ли үндэстний охин Чэнь Мэнлигийн нутаг.
Үндэстний хувцас загварт сонирхолтой Чэнь Мэнли, их сургууль төгсөөд нутагтаа ирж, өөрийн нэрийн хувцасны брэнд гаргажээ.
Ли үндэстэн 1.5 сая хүрэхгүй хүн амтай. Тэдний өдөр тутмын хувцаслалт, баяр ёслолын гоёл чимэглэл нь үндэстний онцлогоор илхэн байдаг.