“Цаг хугацааны галт тэрэг”
2023-08-25 17:20:22
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн иргэд “Цаг хугацааны галт тэрэг”-ээр XX зууны  60 он руу аялж “эхэллээ”.

Үүнийг тодотговоос ийм буюу. Саяхан Бээжингийн метроны нэгдүгээр шугаманд нэгэн “алаг галт тэрэг” аялах болжээ. Энэ галт тэрэг зургаан вагоноос бүрдэнэ. 1960-90 оны хоорон замд явж байсан дөрвөн вагон, “Бээжин-2008” зуны олим, “Бээжин 2022” өвлийн олимпын онцлогийг хадгалсан хоёр вагоныг энэ цуваанд угсарчээ. Ийм учир “алаг галт тэрэг” гэж нэрлэж болох юм. 

Метро ногоон болон улаан суудалтай. Галт тэргийг тухайн үеийн тоноглол, засал чимэглэл, ашиглаж байсан техник, жижиг хэрэгсэлтэй нь замд гаргажээ. Метроны замын маршрут зураг, тасалбар, сэнс бүгд цаг яг тэр үеийнхээрээ аж. Тусгай галт тэргэн дотор үзүүлж буй видео бичлэгээс Бээжин хотын метроны хөгжлийн түүхийг үзэж болно.

Бээжинд анхны метро 1969 оны 10-р сарын 1-нд явж эхэлсэн байдаг. Энэ бол Хятадын анхны метро юм.

“Цаг хугацааны галт тэрэг” метро ажлын өдөр 14-15 цагийн хооронд Гүчэн- Фүшинмэнь буудал хооронд явж байна.