Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос 8 сарын 24-нд бэлтгэсэн сэтгүүлчийн мэдээллээс үзвэл, сүүлийн арван жилд Хятад улс дэлхийн 152 улс орон, олон улсын 32 байгууллагатай "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хүрээнд 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орнуудын 83 хувийг хамарсан байна.
Хятад-Европын экспресс төмөр зам, Баруун бүсийн тэнгис, хуурайн нэгдсэн тээврийн шинэ коридор, Хятад-Лаосын төмөр зам зэрэг том төслүүд амжилттай хэрэгжсэн. 2013-2022 онуудад Хятад улс болон зам дагуух улс орнуудын бараа бүтээгдэхүүний импорт, экспорт, санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт жилд дунджаар 8.6 хувь, 5.8 хувиар тус тус өсөж, харилцан хөрөнгө оруулалт 270 тэрбум ам.доллараас давжээ.