Эрээний хилээр шуурхай нэвтрүүлж байна
2023-08-29 15:51:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Монголын хилийн боомт хот Эрээний олон улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын форум 8 сарын 30-наас 9 сарын 3-ны хооронд Эрээнд болно. “Боломжоо хуваалцан, хөгжлөө хамт эрэлхийлж, цэцэглэл хөгжлийг хамтран цогцлооё” уриан дор болох форумд оролцох зочид, компанийн цар хэмжээ урьд өмнөх жилүүдээс хамаагүй өргөн хүрээнд болох юм. 

Олон бараа бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд зориулж хилээр оруулах шаардлага гарч байна. Иймд Эрээний хилийн хяналт шалгалт хорио цээрийн газар зохицуулалт хийж, бараа бүтээгдэхүүн болон зорчигчдыг хилээр шуурхай нэвтрүүлэх тусгай гарц нээжээ. Үзэсгэлэн худалдаа, форумд оролцох бизнес эрхлэгчдэд гадаад хэлтэй цагдаа нар үйлчилж, хилээр саадгүй шуурхай нэвтрүүлж байна.