Үзэсгэлэнгийн үеэр шөнийн зах ажиллуулна
2023-08-31 11:12:23
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны Хятадын үйлчилгээний үзэсгэлэн 9-р сарын 2-6-ны өдрүүдэд Бээжинд болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн үйлчилгээ худалдааны салбарын хамгийн том иж бүрэн нэгдсэн үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн үеэр Бээжин хот соёлын шөнийн арга хэмжээ зохион байгуулах аж. 

Идээ зууш бол тухайн газрын дурсамжаас гадна жуулчдад хотоо ойлгуулах, хотоо танилцуулах цонх юм. Шөүган цайны газар зэрэг 40 гаруй нийтийн хоолны газрууд жуулчдын хэрэгцээг хангах үүднээс төрөл бүрийн онцлог хоол гаргажээ. 

Үзэсгэлэнгийн үеэр Бээжин хотын аялал жуулчлал, амралт зугаалгын Лан-Юань парк шөнийн цагаар биет бус соёлын өвийн гар урлал, задгай кино, бөөний худалдаа, задгай концерт, соёлын өвийн үзүүлбэр зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулах болно.