“Бүс ба зам”дагуух орнуудын онцлог бараа бүтээгдэхүүн Бээжинд дэлгэгдэж байна
2023-09-03 18:15:53
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр буюу 2-нд Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны 2023 оны яармаг нээлтээ хийсэн юм. Өнөөдөр Шөүган паркийн үзэсгэлэнгийн 2-р танхимд Монгол, Пакистан, Иран, Гана, Кот-д'Ивуар, Индонез, Вьетнам зэрэг “Бүс ба зам” дагуух 33 орноос ирсэн урлагийн бүтээл, хувцас засал, хоол хүнс, хөгжмийн зэмсэг зэрэг лангууг дүүргэж, сонирхогч олонд торгоны замын соёл иргэншил, өвөрмөц онцлогийг бүрэн мэдрүүлж байлаа.

Энэ онд “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсний аван жилийн ой тохиож байна. Уг үзэсгэлэнгийн соёл, аялал жуулчлалын олон улсын элементүүдийг бүрдүүлсэн “Өнгөт ертөнц” арга хэмжээнд Хятадад суугаа гадаадын 33 элчин сайдын яам оролцож,  “соёл, аялал жуулчлал”-ыг онцолж, "Бүс ба зам" дагуух улс орон, бүс нутгийн байгаль, соёлын үзэмжит газрууд, аялал жуулчлалын онцлогтой газрууд болон үйл ажиллагаа зэргийг хамруулсан байна. 

Монгол улсын ноолууран бүтээгдэхүүн нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, борлуулалт сайтай байлаа. Монголоос хүрэлцэн ирж оролцож буй холбогдох компанийн хүн хэлэхдээ, “би гурав дахь жилдээ уг арга хэмжээнд оролцож байна, бидний ноос ноолууран бүтээгдэхүүнийг хүмүүс маш ихээр сонирхож байгаад баяртай байна. Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг гэх индрээр Монголын онцлогт бүтээгдэхүүнээ Хятадын ард түмэнд харуулж байгаадаа баяртай байна” гэлээ. 

Пакистаны оролцогч хэлэхдээ, “Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагт оролцож байгаадаа баяртай байна. Пакистан, Хятад хоёр орон 70 гаруй жилийн турш найрсаг харилцаатай, сайн түншүүд байж ирсэн юм. Миний хувьд анх удаа Бээжинд ирж байна, эндэхийн үзэсгэлэн сонирхогчдод бидний бүтээгдэхүүн маш их таалагдаж байна. Бид нутгаасаа онцлогт бүтээгдэхүүн авчирсан, үзэсгэлэн сонирхогчтой харьцах явцдаа хятад хэлээр бага зэрэг ярьж чадах болсон, ийм сайхан индэр хангасанд маш их талархаж байна” гэлээ. 

Какао шошийн чухал үйлдвэрлэгч орон болсон Баруун Африкийн Кот-д'Ивуар улсын төлөөлөл ч уг үзэсгэлэнд оролцохоор Бээжинг зорин иржээ. “Энэ удаа бид какао нунтгаар хийсэн шоколад болон үндэсний соёл урлагийг харуулсан бүтээгдэхүүнээ авчирсан, илүү олон хүмүүс энэхүү индрээр дамжаад манай улсын тухай ойлголттой болохыг хүсэж байна ” гэж тэрбээр хэлж байлаа. 

Мөн Ираны үзэсгэлэнд оролцогч “ үйлчилгээ худалдааны үзэсгэлэн нь бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах маш сайн индэр болох төдийгүй, Хятад улс бусад  орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд маш сайн түлхэц өгдөг. Өнгөрсөн жил бид энэхүү арга хэмжээнд оролцоод маш сайн үр дүнд хүрсэн, энэ жил ч гэсэн Ираны олон аж ахуйн нэгжүүд Хятадтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна” гэлээ. 

Уг үзэсгэлэнгийн олон улсын элементүүдийг хамаг ихээр бүрдүүлсэн “Өнгөт ертөнц” арга хэмжээ нь долоо дахь удаагаа амжилттай зохиогдож байна юм. Арга хэмжээ нь “Бүс ба зам” дагуух орнуудын иргэдийн сэтгэлийг ойртуулахад маш чухал ач холбогдолтой юм.