Азийн наадамд ахин аваргалах хүсэлтэй Ли Түө
2023-09-04 17:17:08
Share
Share this with Close
youtube WeChat

△Ханжөүгийн Азийн наадамд оролцох Хятадын багийн ахлах дасгалжуулагч Ли Түө (улаан хувцастай) болон багийн гишүүд

2018 оны 8 сарын 27-нд Индонезийн нийслэл Жакарта хотын Махака(Mahaka Square)талбайд Хятадын төрийн дуулал эгшиглэв. Энэ нь үзүүлбэр тоглолтын хувиар Азийн наадмын төрөлд анхдагч удаа оруулсан цахим спортын талбай юм. Arena of Valor (AoV)  хэмээгдсэн Хятадын багийн ахлах дасгалжуулагч Ли Түө болон багийн гишүүд Азийн наадмын түүхэнд цахим спортын анхны алтан медаль хүртсэн байна. Азийн 19-р наадам есдүгээр сарын 23-нд Хятадын Ханжөү хотод нээлтээ хийнэ. Цахим спорт анх удаа албан ёсны тэмцээний төрөл болж Азийн наадмын хөтөлбөрт багтаж байгаа юм. Ли Түө ур ухаанаа хурцалж, алтан медалийн төлөө дахин зүтгэх болно.

△2018 оны 8-р сарын 27-нд Жакартагийн Азийн наадмын цахим спортын анхны алтан медалийг Хятадын баг хүртлээ

△2018 Жакартагийн Азийн Наадмын цахим спортын үзүүлбэрийн тэмцээнд Хятадын баг тоглож байгаа нь

△2018 оны Азийн наадам бол Ли Түө дасгалжуулагчийн амьдралаа эхлүүлсэн анхны гараа юм

Ли Түө нь Хятадын цахим спортын eStar клубт маш алдартай тоглогч байсан. Мэргэжлийн дэвжээнд бүдгэрч байсан Ли Түө Жакартагийн 2018 оны Азийн наадмын цахим спортын үзүүлбэрт оролцох Хятадын багийн ахлах дасгалжуулагчаар сонгогдов.

Бэлтгэлийн үед тамирчид ойлголцох нь маш чухал. Гурван сарын дотор бие биеэ таньдаггүй байсан Ли Түө болон багийн бусад гишүүд дотно нөхөрлөж, эвлэлдэж зүтгэсээр алтан медаль хүртсэн билээ.

△Ханжөүгийн Азийн наадмын цахим спортын тэмцээний талбай

Азийн наадмын багаас эхлээд KPL (King Pro League, King of Glory Professional League) баг хүртэл... Ли Түө өөр өөр тоглогчдыг удирдаж, өөр өөр асуудалтай тулгарч байсан ч тэр үргэлж тохирох гарц шийдэл хайдаг. Ханжөүд болох Азийн наадмаар түүнд ирэх дарамт өмнөхөөс их байх хэдий ч Ли Түө илүү сайн амжилт гаргахын төлөө хичээсээр байна.