Дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө
2023-09-04 15:31:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны 2023 оны үзэсгэлэн 9 сарын 2-нд Бээжинд нээгдэв. Хятад улсын дарга Ши Жиньпин видео хэлбэрээр үг хэлж, Хятад улс гадаад ертөнцөд дээд түвшний нээлттэй байдлаа ахиулж, Хятадын зах зээлийн боломжийг ашиглан дэлхийн эдийн засагт хөгжлийн шинэ түлхэц өгч, дэлхийн эдийн засгийг сэргэлтийн замд оруулна гэж онцлов.

2012 онд анх нээгдсэн уг үзэсгэлэн сүүлийн 10 жилд дэлхийн үйлчилгээ худалдааны салбарын ерөнхий үндсэн индэр болсон байна. Энэ удаад дэлхийн 51 улс, олон улсын 24 байгууллага үзэсгэлэн, хурал зохион байгуулж, 2200 гаруй аж ахуйн нэгж, үүнээс дэлхийн шилдэг 500 компанийн төлөөлөл оролцож байна. Дэлхийн үйлчилгээ худалдааны хөгжлийн түүхэн боломжийг олон орон хуваалцаж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлэхийг Ши Жиньпин уриалав.

Хятад улс чөлөөт худалдааны бүсийн сүлжээгээ өргөтгөж, харилцаа холбоо, аялал жуулчлал, хууль эрх зүй, ажил мэргэжлийн шалгалт зэрэг үйлчилгээний салбарыг гадаад ертөнцөд нээж, үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлнэ. Хятад улс "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй улс орнуудтай үйлчилгээний худалдаа, цахим худалдааг нэмэгдүүлж, үйлчилгээ худалдааг хурдацтай цахимжуулж, орчин үеийн үйлчилгээний салбар, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, орчин үеийн хөдөө аж ахуйг үйлчилгээ худалдаатай уялдуулж хөгжүүлнэ. Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын ололтоо Хятад улс хуваалцаж, өндөр чанартай үйлчилгээний импортыг өргөжүүлж, инноваци шингэсэн үйлчилгээний экспортыг өргөтгөж, Хятадын том зах зээлийн боломжийг ашиглан дэлхий дахинд хөгжлийн шинэ түлхэц өгнө гэж дурджээ. \Ганаа\