△Knight (Жүө Дин) 2023 оны LPL зуны финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа
2023 оны Домгуудын лигийн нэгдсэн тэмцээн буюу League of Legends Pro League (LPL)-ий зуны шигшээ тоглолт Хятадын Ши Ань хотод саяхан болж өндөрлөв. JDG баг аваргын цомоо хамгаалж, оны сүүлээр Өмнөд Солонгост Хятадын LPL тэмцээний бүсийг төлөөлөн 2023 оны Домгуудын лигийн дэлхийн аваргад өрсөлдөнө. Үүний зэрэгцээ JDG багийн Knight (Жүө Дин) гайхалтай тоглолтоороо зуны финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн өргөмжлөл хүртсэн байна.
△2023 оны LPL зуны финалд JDG баг аваргаа хамгааллаа
Жүө Динийг "алтан гарт Жүө Дин" гэдэг. Тэр солгой болохоор анхандаа гараа зөрүүлж, компьютерээ төгөлдөр хуур тоглож байгаа юм шиг ажиллуулж, зүүн гартаа хулганаа барьж, баруун гартаа компьютерийн гар удирддаг байв. 2000 онд төрсөн Жүө Дин багаасаа аавтайгаа компьютер тоглоом тоглодог байжээ. 2003 онд аав нь 1000 юаниар хуучин компьютер авч өгсөн нь аав хүү хоёрын аз жаргалтай өдрүүдийн эх болсон юм.
Жүө Дин өөртөө өндөр шаардлага тавьдаг. Бие сайнгүй байвал хэсэгтээ чимээгүй сууж бэлтгэлээ хийдэг. Хэт их ядарвал, бэлтгэлийн өрөөний сандал, буйдан, хаана л бол хаана унтдаг байв. Жүө Дин хувцсаа өөрөө ч мэдэлгүй буруу харуулж өмсөөд хүмүүсийг инээлгэх нь олонтаа.
2018 оны 11-р сард Хятадын Домогт лигүүдийн IG баг Өмнөд Солонгосын Инчон хотод цом хүртэв. Дэлхийн финалд Хятадын баг анх удаа түрүүлсэн нь энэ юм.
Зуны тэмцээн дуусч байгаа нь "Домогт лигүүд" одоо Азийн наадамд оролцох боллоо гэсэн үг юм. Азийн 19-р наадам есдүгээр сарын 23-нд Хятадын зүүн биеийн Ханжөү хотод нээгдэнэ. 2018 оны Жакартагийн Азийн наадамд Хятадын баг домогт лигүүдийн үзүүлбэрийн тэмцээнд түрүүлэв. Цахим спорт анх удаа Ханжөүгийн Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор орж байна. Домогт лигүүдийн тэмцээнд Хятадын баг алтан медалийн төлөө өрсөлдөх чадвартай бөгөөд гол өрсөлдөгч нь Өмнөд Солонгосын баг юм.
Жүө Дин долдугаар сард Ханжөүгийн Азийн наадмын "Домогт лигүүд" төслийн Хятадын үндэсний багт сонгогдов. Жүө Дин "Би энэ боломжийг маш их нандигнаж байгаа. Азийн наадамд амжилттай оролцохын тулд чадах бүхнээ хийнэ" гэв. Амжилт нь бүдгэрэн холдож байсан Жүө Динд их найдлага тавих болсон юм. Харин одоо Жүө Динд өөрийгөө батлах сайхан боломж гарч ирлээ. Тэрбээр, "Би эх орондоо алтан медаль авчрахыг хүсэж байна" гэж байв.