Галт бамбарыг 2022 хүн гараас гарт дамжуулан буухиална
2023-09-06 15:51:55
Share
Share this with Close
youtube WeChat

Ханжөүгийн Азийн 19 дэх спортын наадмын галт бамбар буухиалах тухай хэвлэлийн хурлыг өнөөдөр, 9 дүгээр сарын 6-ны үдээс өмнө Ханжөүгийн Азийн спортын наадмын хэвлэл мэдээллийн төвд хийв. Наадмын галт бамбарын буухиалагчид болон буухиа аялах маршрут дагуух хотуудын онцлог, галт бамбар буухиа хийх үеийн аюулгүйн байдлын талаар танилцуулав.

Азийн спортын наадмын галт бамбарын буухиаг удирдан зохицуулах төвийн дэд дарга Ду Зүөфэн хэвлэлийн хуралд хэлэхдээ, гурван сарын хугацаанд ерөнхий төлөвлөлт, нарийн нямбай бэлтгэл хийсний дүнд галт бамбар буухиалах ажил бэлэн боллоо. Азийн 19 дэх спортын наадмын галт бамбар буухиалах ажиллагааг эхлэх ёслол 9 дүгээр сарын 8-ны үдээс өмнө Ханжөү хотын Шыху нуурын Юнжинь паркийн өргөн чөлөөнд болно. Галт бамбарыг Хужөү, Жяшин, Шаошин, Нинбө, Жөүшань, Тайжөү, Вэньжөү, Лишүй, Жиньхуа, Чюйжөү зэрэг газраар буухиалж, 9 дүгээр сарын 20-нд Ханжөүд буцан ирснээр буухиа өндөрлөх болно гэв.

Азийн спортын наадмын галт бамбарын буухиа “Зүрх сэтгэлээ холбоё, @ ирээдүй” сэдэвтэй үргэлжлэх бөгөөд 2022 буухиалагч галт бамбарыг гараас гарт дамжуулан авч явах юм.


Уртнасан