Азийн наадмын бамбарын буухиа эхэллээ
2023-09-08 11:35:27
Share
Share this with Close
youtube WeChat

Ханжөү хотноо болох Азийн 19-р наадмын галт бамбарыг буухиалах ёслол Ханжөү хотын Шиху нуурын Юнжин Паркд боллоо.

Ханжөү нутгийн уугуул, усанд сэлэлтийн алдартай тамирчин бүсгүй Лүө СюэжуанАзийн наадмын галт бамбарын анхны буухиаг эхлүүлэв. Лүө Сюэжуан бол 2004 оны Афины олимпийн 100 метрийн мэлхий сэлэлтийн аварга юм. Эхний өдрийн буухиаг хөдөлмөрийн сайчууд, алдартай тамирчид, жирийн ажилчид, гар урлалын өвлөгчид нарын олон салбараас сонгогдсон 106 буухиалагч галт бамбар дамжуулах юм байна. Бамбар аялуулах маршрут нь Дэлхийн соёлын өв болох Ханжөүгийн Шиху нуурын тойронд 5.2 км үргэлжлэх хамгийн үзэмжит зам туулах юм. 

Эхний өдрийн буухиа өндөрлөсний дараа галт бамбар Жэжян мужийн 11 хотоор аялаад 9-р сарын 20-нд Ханжөүд буцаж ирж буухиа өндөрлөнө.