Дүньхуаны соёлын үзэсгэлэн өндөрлөв
2023-09-08 15:59:56
Share
Share this with Close
youtube WeChat

Торгоны замын олон улсын соёлын VI үзэсгэлэн 9 дүгээр сарын 7-нд Ганьсу мужийн Дүньхуан хотод өндөрлөв. Энэ удаагийн Дүньхуаны соёлын үзэсгэлэн “Дэлхий дахины харилцаа холбоо: Соёлын харилцаа ба соёл иргэншлийн солилцоо” сэдвээр зохиогджээ. Форум, үзэсгэлэн, уран сайхны тоглолт зэрэг баялаг хөтөлбөртэй тус үзэсгэлэн соёл иргэншлийн харилцаа солилцоог гүнзгийрүүлсэн, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад түлхэц өгсөн арга хэмжээ болж өндөрлөв.

Дүньхуан бол ногоон бүрд юм. Түүхэнд дорно, өрнийн соёлын уулзвар, Торгоны замын харилцааны чухал цэг байв. Өнө удаан жилийн хугацаанд олон үндэстэн, олон шашин, олон соёл энэ газарт зэрэгцэн оршиж, хөгжиж байсан тул өвөрмөц гайхамшигтай Дүньхуаны соёлыг бий болгожээ. 2000 шахам жилийн түүхтэй Дүньхуаны соёл бол эдүгээ дэлхийд хадгалагдан үлдсэн хамгийн том цар хүрээтэй, цаг хугацааны хувьд хамгийн урт настай, маш баялаг, маш сайн бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн урлагийн сан хөмрөг бөгөөд дэлхийн соёл иргэншилд гэрэлтэж тодорсон нэгэн цамхаг билээ.

Уртнасан