Хятадын хотууд өөрсийнхөө бэлгэ тэмдэг болсон цэцгийг аль хэдийнэ сонгон батламжилжээ. Хотын бэлгэдэлт цэцэг нь тухайн хотын нэр төр, соёлын онцлог илэрхийлэл болдог. Мэдээллийн энэ цувралаар Хятад улсын хотуудын бахархалт цэцэгсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ удаад Хятадын Зүүн өмнөд биеийн Фужянь мужийн төв Фужөү хотын бэлгэдэлт цэцэг болох мэлрэгийн тухай танилцуулж байна.
Мэлрэг цэцэг (Jasminum sambac (L.) Aiton) нь босоо, мөлхөө бут сөөг бөгөөд 3 метр орчим өндөр ургадаг. Салаа мөчир нь цилиндр, хавтгай хэлбэртэй, навчнууд нь эсрэгээрээ, нимгэн, хоёр үзүүр нь бөөрөнхий эсвэл мохоо, зарим нь зүрхэн хэлбэртэй, гонзгой, дугуй хэлбэртэй. Жимс нь бөмбөрцөг хэлбэртэй, нил ягаан хар өнгөтэй. Мэлрэгийн цэцэг нь маш анхилуун үнэртэй, цайны алдартай түүхий эд бөгөөд амтлагчийн чухал үүрэгтэй. Мэлрэг нь үнэнч, хүндэтгэл, цэвэр ариун, энгийн, тансаг, сэтгэл татам байдлыг илэрхийлдэг.
Нэг ишнээс ихэвчлэн 3 цэцэг, заримдаа ганц эсвэл 5 цэцэг ургадаг. 5-8 дугаар сар ид цэцэглэлтийн үе нь, харин 7-9 дүгээр сард үр жимс суудаг. Мэлрэг нь дулаан, чийглэг, агаар сайтай орчинд дуртай бөгөөд бүүдгэр орчинд хамгийн сайн ургадаг.