ХТРТ-ийн 4500 хүнтэй баг Азийн наадмыг шууд дамжуулна
2023-09-11 16:22:35
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 9 дүгээр сарын 11-нд Ханжөүгийн Азийн спортын наадмыг шууд дамжуулах, сурвалжлах, мэдээлэх ХТРТ-ийн баг Ханжөүг зорих ёслол болов. Ханжөүгийн Азийн спортын наадмыг дамжуулахад ХТРТ-ийн 4500 хүнтэй мэргэжлийн томоохон баг газар дээр нь ажиллах юм. Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн Ханжөүд очиж ажиллах сурвалжилгын баг, инженер техникийн баг, зах зээл, маркетинг хөгжүүлэлтийн багт туг гардуулав. Ёслолын арга хэмжээг ХТРТ-ийн дэд захирал Ван Шяожэнь даргалж, ХТРТ-ийн дэд захирал Хү Жиньжүнь байлцав.

Шэнь Хайшюн хэлэхдээ, Азийн спортын наадам бол Хятад улсад зохион байгуулж буй том цар хүрээтэй, олон улсын наадам юм. Спортын салбар болон Азийн спортын наадмын бэлтгэлийн талаар Ши Жиньпин даргын заавар, зөвлөмж, зориг санааг Хятадын Төв Радио Телевиз удирдамж болгож Азийн спортын их наадмыг сурвалжлан мэдээлж, чанарын өндөр түвшинд шууд дамжуулан хүргэнэ.  Энэ удаад “Энгийн, аюулгүй, гайхамшигтай” зохион байгуулах спортын наадмын “ногоон, ухаалаг, арвич хэмнэлтэй, соёлч” байдлыг дэлхий дахинаа сайтар харуулж, “Хятадын онцлог, Азийн хэв маяг, гайхамшигт сайхныг" дэлхий дахинд үзүүлэхийн тулд чармайх хэрэгтэй гэж хэлсэн байна.

 

Уртнасан