Өнөөдөр 9 цагт, Ханжөүгийн Азийн 19-р наадмын галт бамбарын буухиа Шаошин өртөөнд хүрлээ. Шаошин өртөөний буухиалах зам 9.7 километр юм. Буухиалагчид Шаошиний эртний хотхон, мөн Жинхү шинэ хотоор дамжин өнгөрч, дэлхий нийтэд Шаошиний нандин өв соёл, мөн орчин үеийн хотын үзэсгэлэнт төрхийг харуулна. Энэ нь Азийн наадмын “сэтгэл сэтгэлээ холбож, хайр ирээдүйд” уриатай нийцэж байна.
Шаошин өртөөнд олон салбарын төлөөллийн 170 хүн бамбарыг гараас гарт дамжуулан буухиалах юм. Буухиалагчдын хамгийн бага нь 15 настай, ахмад нь 79 настай байна.