Хятадын хотууд өөрсийнхөө бэлгэ тэмдэг болсон цэцгийг аль хэдийнэ сонгон батламжилжээ. Хотын бэлгэдэлт цэцэг нь тухайн хотын нэр төр, соёлын онцлог илэрхийлэл болдог. Хятад улсын олон хот бүгд тухайн газрынхаа бэлгэдэл болсон цэцэгтэй. Мэдээллийн энэ цувралаар Хятад улсын хотуудын бахархалт цэцэгсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ удаад ӨМӨЗО-ны төв Хөххотын бэлгэдэлт цэцэг болох Голт борыг танилцуулж байна.
Голт бор (Syringa oblata Lindl)нь 1.5-4 метр өндөр ургадаг навчит бут сөөг, жижиг мод юм. Холтос нь саарал хүрэн, мөчир нь шар хүрэн, цэцэг нь лаванда, нил ягаан эсвэл цэнхэр өнгөтэй, дөрвөн дэлбээтэй, титэм нь 6-8 мм. 5-6-р сар бол түүний ид цэцэглэлтийн үе юм. Голт борын мод нарны гэрэл, чийглэг сайтай орчинд дуртай бөгөөд цэцэрлэгт тарихад маш тохиромжтой. Голт борын цэцэг нь "эрхэмсэг, сайхан”-ы бэлгэдэл болдог.
6-10 дугаар сард үрийг нь суулгадаг. Залгах ургуулах нь үржүүлгийн гол хэлбэр. Гэхдээ үрийг хавар, намрын улиралд гэртээ, эсвэл гадаа тарьж болно. Хойд нутагт хаврын тариалалтыг илүүд үздэг. Сэрүүн өрөөнд савны тариалалтыг 3-р сарын сүүлчээр хийх ёстой. Температурыг 10-22°С байлгавал 14-25 хоногт суулгац ургана. Хэрэв гадаа тариалбал 3-р сарын сүүлээс 4-р сарын эх хүртэл тарьж болно.