Хонконг цахирмаа
2023-09-12 10:36:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хотын бэлгэдэлт цэцэг нь тухайн хотын нэр төр, соёлын онцлог илэрхийлэл болдог. Хятад улсын олон хот бүгд тухайн газрынхаа бэлгэдэл болсон цэцэгтэй. Мэдээллийн энэ цувралаар Хятад улсын хотуудын бахархалт цэцэгсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ удаад Хятадын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн бэлгэдэлт цэцэг болох Хонконг цахирмаа цэцгийг танилцуулж байна.

Хонконг цахирмаа (Bauhinia blakeana Dunn) нь мөнх ногоон, 6-10 метр өндөр, дунд зэргийн модноос ургадаг юм. Энэ модыг ямаан шийр, улаан туйван хэмээн нэрлэсэн нь ч бий. Модны навч нь дугуй, өргөн зууван, бөөр хэлбэртэй бөгөөд оройн хэсэг нь ямаан тууртай төстэй хуваагдмал хэлбэртэй. Өвөл хаврын уулзварт цэцэглэнэ. Цэцэг нь улаан, тод ягаан өнгөтэй бөгөөд цагаан судалтай. Цэцэг 10-12 см өргөн тул алга шиг том, зөөлөн анхилуун үнэртэй. 5 дэлбээний дундах нь том бөгөөд өргөгдөн ургасан, үлдсэн 4 нь хоёр талдаа бие бие рүүгээ харсан байдаг.

Энэ мод мөнх ногоон, үзэсгэлэнтэй бөгөөд утаа, тоос шороонд нэлээд тэсвэртэй тул зам эмжин төв гудамжаар тарихад ихээхэн тохиромжтой. Үндэс, холтос, цэцэг нь эмийн найрлагад ордог байна.