Сужөү хотын цэцэг-Гавир цэцэг
2023-09-12 10:05:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын олон хот бүгд тухайн газрынхаа бэлгэдэл болсон цэцэгтэй. Мэдээллийн энэ цувралаар Хятад улсын хотуудын бахархалт цэцэгсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ удаад Хятадын зүүн өмнөдийн Жянсу мужийн Сужөү хотын бэлгэдэлт цэцэг болох гавирын тухай танилцуулъя.

Гавир цэцэг (Osmanthus fragrans Lour.) нь Сужөү, Ханжөүгийн бахархалт цэцэг төдийгүй баруун өмнөд болон бусад олон газарт тарьж ургуулдаг болжээ. Навч нь хосоороо эсрэгцэн ургадаг бөгөөд ихэнхдээ зууван эсвэл гонзгой, гөлгөр, хатуу зузаан, ирмэг нь шүдтэй, цэцэгс нь анхилуун үнэртэй. Үр жимс нь боловсорч гүйцсэний дараа нил ягаан, хар өнгөтэй болно. Гавир цэцэг дулаанд дуртай ч халуун хүйтэнд бас тэсвэртэй. 9-10 дугаар сарын эхэн хугацаа цэцэглэлтийн үе нь бөгөөд дараа жилийн гуравдугаар сард жимс сууна. Цэцэг нь үнэ цэнэтэй амтлагч бөгөөд хүнсэнд амтлагч болгон ашигладаг. Гавир цэцэг нь мөн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнтэй ургамал болдог.

Нарны гэрэлд мөчир навчис нь өтгөн шигүү ургана. Хэрэв гэртээ вааранд тарьж ургуулъя гэвэл гэрэл сайн тусдаг орчинд тарьж  арчлах хэрэгтэй.