Энэ сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны төв Хөххотод болсон Хятад Монголын дөрөвдүгээр экспод гадаадын 30 гаруй улс орон, Хятад улсын дотоодын 30-аад муж хотын төлөөллүүд оролцсон нь тухайн экспог олон улсын худалдаа үйлчилгээний нэр хүндтэй томоохон тавцан болсныг гэрчилсэн юм. Энэхүү экспогийн үеэр олны нүд чихийг хужирласан онцлог содон брэндүүд цөөнгүй байсны нэг нь Монгол Улсын “Уран гоёл” хэмээх урлангийн үндэсний хувцасны загварууд байлаа. Тэдний зохион байгуулсан загварын үзүүлбэрийн дундуур тус урлангийн захирал Ш.Должинсүрэнтэй цөөн хором ярилцсанаа толилуулж байна