16-ны 07:35 цагт Азийн спортын наадмын Фүшин нэрэмжит ухаалаг хурдны галт тэрэг G9313 Ханжөүгийн Зүүн өртөөнөөс хөдөлж, зорчигч тээврийн ажлаа албан ёсоор эхлүүллээ.
Одоогийн төлөвлөлтийн дагуу, ухаалаг хурдны галт тэрэг нь өнөөдрийн маршрутаар 3 хоног ажиллах бөгөөд Азийн спортын наадмын зохион байгуулах комиссын зааварчилгаар аяллын цаг, маршрутаа тохируулж, тамирчин, шүүгч болон Жэжян мужийн хойд төв зэрэг нутгийн зорчигчдын нааш цааш зорчиход нь тус дөхөм үзүүлэх болно.