Тун саяхан Ханжөү хотноо Азийн спортын 19-р наадмын тамирчдын хотхоны нээлт болон Хятадын тамирчдын багийг угтах ёслол болж өнгөрлөө.
Ингэснээр Ханжөүгийн Азийн спортын наадмын хотхон болон түүний 5 салбар, тамирчдын 3 зочид буудал нэгэн зэрэг нээгдэж, төлөөлөгчдийг хүлээн авч байгаа юм.
Ханжөүгийн Азийн спортын наадмын үеэр тамирчдын хотхон 20 мянга гаруй тамирчин, багийн удирдлагууд, техникийн албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнуудад байр, хоол, зам тээвэр, соёл урлаг, технологи, эмчилгээ болон бизнес зэрэг цогц үйлчилгээ үзүүлнэ.